Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А/105 тоот захирамжийн дагуу МУИС болон Бүрэлдэхүүн сургуулиудын захиргааны албан хаагчид 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 8:30-д ажил эхэлж, орой 17:30-д ажлын цаг дуусна. Харин оюутанд үйлчилдэг, сургалтын албаны ажилтнууд Сургалтын нэгдсэн албанаас гаргах цагийн хуваарийн дагуу, Хангамж үйлчилгээний хэлтэст харьяаллагддаг ажилчид хэлтсийн удирдлагаас гаргасан хуваарийн дагуу тус тус ажиллахаар болсныг мэдэгдэж байна.
МУИС-ийн захиргаа