ОРОС ХЭЛНИЙ VI ОЛИМПИАД БОЛНО

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн ШУС, Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхим Улаанбаатар хот дахь Оросын соёл, шинжлэх ухааны төвтэй хамтран Орос хэлний VI олимпиадыг зохион байгуулах гэж байна. 

10858005_624576537664534_5255595707585677532_n

ЗОРИЛГО: Орос хэлийг мэргэжлийн түвшинд болон сонгон судалж байгаа оюутнуудын орос хэлний мэдлэг, чадварыг шалгах, орос хэл сурах идэвх сонирхлыг дэмжих, Орос орны түүх, соёл, зан заншлын талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.

АНГИЛАЛ: 1, 2-р анги (А ангилал) 

3, 4-р анги (Б ангилал)

ХУГАЦАА: 2015 оны 3 дугаар сарын 7-ны 11:00 цаг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 431 тоот

ШАГНАЛЫН САН:

А ангилал:

I байр – 1  өргөмжлөл, медаль, ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр

“Орос хэл уран зохиолын багш, хэл судлаач” мэргэжлээр суралцах эрх,

 200.000 төгрөг

II байр – 1  өргөмжлөл, медаль, 150.000 төгрөг

III байр – 1  өргөмжлөл, медаль, 100.000 төгрөг

Б ангилал: 

I байр – 1  өргөмжлөл,медаль, 200.000 төгрөг

II байр – 1  өргөмжлөл, медаль, 150.000 төгрөг

III байр – 1 өргөмжлөл, медаль, 100.000 төгрөг

БҮРТГЭЛ: 2015 оны  3 дугаар сарын 2-5-ны  10.00- 18.00 цагийн хооронд  МУИС- ийн хичээлийн  2-р байрны 431 тоот

Дараах бичиг баримт бүрдүүлж ирнэ:

o   Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /А ангилалд оролцох оюутнууд/

o   Оюутны үнэмлэх /иргэний үнэмлэх/

o   Сурлагын тодорхойлолт / сургалтын албаны тамгатай/

o   2 хувь цээж зураг (3х4 хэмжээтэй)    

o   Бүртгэлийн хураамж 2000 төгрөг

Харилцах утас: 77307730 2206, 75754400 2206

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар