МУИС-ийн “Байгаль-Эх лицей” ахлах сургууль багшийн сонгон шалгаруулалтад урьж байна

Share Button

логоМУИС-ийн “Байгаль-Эх лицей” ахлах сургууль дараах 2 чиглэлээр багшийн сонгон шалгаруулалтад та бүхнийг урьж байна.

Ажлын байрны нэр: “Байгаль-Эх лицей” ахлах сургуулийн математикийн багш

Ажлын байранд тавигдах шаардлага:

– Математикийн багшийн чиглэлээр их дээд сургууль төгссөн

– Багшлах эрхтэй

– Англи хэлний зохих мэдлэгтэй

– 2-оос доошгүй жил багшилсан туршлагатай

– Багшийн ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, сурган хүмүүжүүлэх ур чадвартай, харилцаа ёс зүйн төлөвшил өндөр

Ажлын байрны нэр: “Байгаль-Эх лицей” ахлах сургуулийн газар зүйн багш

Ажлын байранд тавигдах шаардлага:

– Газар зүйн багшийн чиглэлээр их дээд сургууль төгссөн

– Багшлах эрхтэй.

– Англи хэлний зохих мэдлэгтэй

– 2-оос доошгүй жил багшилсан туршлагатай

– Багшийн ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, сурган хүмүүжүүлэх ур чадвартай, харилцаа ёс зүйн төлөвшил өндөр

Ажлын байрны үндсэн үүрэг, зорилт:

  • Сургууль, багшийн үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх
  • Сургалтын ажлыг чанарын өндөр түвшинд явуулах, байнга сайжруулах
  • Цогц чадамжид суурилсан боловсролын стандарт хэрэгжүүлэх
  • Хүүхэд бүрийг судалж ажиллан, хөгжүүлэх
  • Сургууль олон нийт, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй бүтээлч оролцох
  • Сургуулийн компьютеруудын засвар үйлчилгээг хариуцах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт

Бүртгэл:

2015 оны 3 дугаар сарын 2-оос 5-ны өдрийн 09.00-18.00 цаг хүртэл

МУИС-ийн хичээлийн I байр 204 тоот, Утас: 77307730-1133

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар