Шинжлэх ухааны сургуулийг 4 доктор, 57 магистр амжилттай дүүргэлээ

Share Button

2014-2015 оны хичээлийн жилийн өвлийн улиралд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийг 4 докторант, 57 магистрант хөтөлбөр, сургалтын шаардлагуудыг бүрэн биелүүлж, диплом дессертацийн ажлаа амжилттай хамгаалснаар МАГИСТР, ДОКТОР хэмээх эрхэм зэргээр нэрээ дархалж, Эрдмийн дугуй өргөөнөө төгсөлтийн хүндэт ДИПЛОМОО гардан авлаа. 

IMG_6800

ШУС-аас Байгалийн ухааны салбарт 29, Нийгмийн болоод Хүмүүнлэгийн ухааны салбарт тус бүр 14 магистр төрөн гарнаас  хими, биологи, сэтгүүл зүйн ангийн төгсөгчид зонхилжээ. 

Түүнчлэн “Чингис хааны билиг сургаалын утга тайлал” сэдвээр Сүхбаатарын  Дашдэжид, “Олон хэлний үгүйсгэх утгын айн хэв шинжийн судалгаа” сэдвээр Дагвасүмбэрэлийн Энхжаргал нар Хэл бичгийн ухааны доктор, Даваадоржийн Ундрах “Парламентын ёс зүйн онол-практикийн асуудалд” сэдвээр Улс төрийн ухааны доктор, мөн Боловсрол судлалын ухааны докторын зэрэг горилж Батжанцангийн Хишигдэлгэр “Гадаад хэл заах аргазүйг боловсронгуй болгох асуудал” гэсэн сэдвүүдээр бичигдсэн ажлууд тэнцэж, салбарынхаа хөгжилд нөлөө үзүүлэх эрдэмтэд дөрвөөр нэмэгдсэнийг ийнхүү баяртайгаар дуулгаж байна.

IMG_6852

Фото агшнууд

IMG_6768

IMG_6770

IMG_6795

IMG_6798

IMG_6803

IMG_6813

IMG_6815

IMG_6835

IMG_6779

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар