МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхим сургалт, төсөл хөтөлбөр, үйл ажиллагаагаа танилцуулах, мэдээлэл хүргэх, бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн тайлагнаж, нөгөөтэйгүүр энэ салбарын өнөөгийн байдал, ололт амжилттай танилцах, танин мэдэх бололцоог олгож буй өдөрлөгөө 2015 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. ШУС-ийн захирал Б.Баяртогтох, БУС-ын захирал А.Амарзаяа тэргүүтэй газарзүй сонирхогч багш, ажилчид, оюутнууд өргөнөөр хүрэлцэн иржээ.
Өдөрлөгийн үеэр ШУА-ийн ГЗХ-ийн Зурагзүйн лаборатори, Газарзүйн тэнхмийн хамтарсан бүтээлүүд дэлгэгдсэнээс гадна газарзүйн оюутны “World” клубээс гэрэл зургийн уралдааныг зарлаж, бүтээлийн үзэсгэлэн гаргасан байна. Шалгарсан бүтээлийн эзэд, тэнхмийн багш нараасаа дурсгалын зүйлийг, урмын үгсийн хамтаар хүлээн авсан их сургуулийн газарзүйчдийн өдөрлөг боллоо.