Нагоягийн Их Сургууль нь хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөр (NUPACE)-ийг хэрэгжүүлдэг бөгөөд 2015-2016 оны намрын элсэлтдээ МУИС-ийн оюутнуудыг урьж байна. Нагоя Их сургуулийн NUPACE хөтөлбөрийн англи, япон хэл дээр заагддаг богино хугацааны курсуудээс гадна, бакалавр болон бакалаврын дараах түвшний оюутнуудад Глобал-30 олон улсын хөтөлбөрт хамрагдаж болно. Шинжлэх ухаан ба инженерийн англи хэлний курсууд дээрх 2 хөтөлбөрт багтдаг бөгөөд жил ирэх тусам өргөн сонголттой болж байгаа ажээ.
Шаардлага : Англи хэлний хөтөлбөрийн шалгуур IBT TOEFL-ын оноо 79, TOEIC-780, IELTS-6, GEFR түвшин B2, CET-6 оноо нь 480 буюу түүнтэй дүйцэх.
Япон хэл дээр заадаг ердийн курсуудэд суралцах шалгуур нь Япон хэлний мэдлэг шалгах тестийн (JLPT)N1 эсвэл I түвшний мэдлэгтэй байх.
Бүх өргөдөл гаргагч GPA 3.0 – 4.0 буюу түүнтэй дүйцэх оноотой
Солилцооны оюутны тоо: Хамтран ажиллагч их сургууль тус бүрээс есдүгээр сарын элсэлтэд дээд тал нь 4 оюутан, дөрөвдүгээр сарын элсэлтэд дээд тал нь 3 оюутан хүлээн авна.
Суралцах хугацаа: 1 улирал болон 1 жил
Тэтгэлэг: GPA 3.1-ээс дээш оноотой, сургуулиасаа шалгарсан оюутнууд JASSO тэтгэлэгт өргөдөл гаргах боломжтой. Шалгарсан тохиолдолд сарын 80,000 иенийн тэтгэлэг олгоно.
Байр сууц: NUPACE нь оюутнуудад байр олоход тусална. Байрны төлбөр нь байршил болон нөхцлөөсөө хамааран нэг сарын 20,000-35,000 иений хооронд хэлбэлзэнэ.
Өргөдлийн маягт хэрхэн бөглөх вэ?
Өргөдлийн маягтыг NUPACE-ын http://nupace.iee.nagoya-u.ac.jp/en гэсэн цахим хаягаас татаж авна.
Түүнчлэн мэдээллийн сангийн оролтыг дэмжих зорилгоор NUPACE-ын солилцооны хөтөлбөрт хамтран ажиллагч сургуулиас сонгогдсон бүх оюутнуудыг дээрх сайтыг ашиглан онлайнаар бүртгүүлэхийг шаардана.
Асуух зүйл гарвал studentaffairs@num.edu.mn хаягаар захидал илгээгээгээрэй.
Нагояагийн их сургууль нь баклавр болон магистр, докторын сургалтандаа гадаад оюутнуудыг аль болохоор өргөнөөр хамруулж, тэдний тав тухтай суралцах орчныг бүрдүүлэн, Япон оюутнууд болон гадаад оюутнууд хамтран суралцахад зориулж сургалтын таатай орчинг бүрдүүлэх тал дээр их анхаарал тавьж байна. Бид 2020 он гэхэд гадаад оюутны тоог 3000 болгож нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Мөн олон улсын түвшинд хүрсэн кампусыг байгуулахаар олон талт арга хэмжээнүүд хэрэгжүүлж байна:
- Зөвхөн англи хэл дээр явагддаг хичээл, хөтөлбөрийг нэмэгдүүлэн, шинээр боловсруулсан
- Богино хугацааны оюутан солилцооны NUPACE хөтөлбөрийг улам өргөжүүлсэн
- Сурлага сайтай шилдэг оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлж, тэтгэлэг олгоно
- Олон талын үзүүлэлтээр шилдэг оюутныг сонгон шалгаруулдаг
- Интернетээр өргөдөл хүлээн авна
- Кредит картаар төлбөр тооцоог хийх зэрэг гадаадаас сургалтын төлбөрийг төлөх боломжтой нөхцлийг бүрдүүлсэн
- Гадаад оюутанд зориулсан дотуур байртай
- Гадаад оюутан хариуцсан багш, гадаад оюутны алба байгуулсан
- Японы байгууллагад ажилд орох хүсэлтэй төгсөгчид тус дэмжлэг үзүүлж байна.
Та бүхэн англи хэл дээр сургалт явуулж, зэрэг олгох G30 хөтөлбөр, хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөр (NUPACE)-т хамрагдаарай