АНУ-ын Элчин Сайдын Яамнаас МУИС-ийн Бизнесийн сургуульд программ хангамж хүлээлгэн өгөх ёслол боллоо

Share Button

Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яамны зүгээс МУИС-ийн Бизнесийн сургуулийн энтрепренёршипын сургалтын үйл ажиллагаанд туслах зорилгоор SimVenture бизнесийн симуляци тоглоомыг  бэлэглэх ёслол 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тохиолоо.  tseegiin

Тус ёслолд МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н. Батнасан, дэд захирлууд, багш, оюутны төлөөлөл, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд хатагтай Пайпер Анна Уинд Кэймпбелл, Элчин Сайдын Яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэйвид Уайш, Олон нийттэй харилцах хэлтсийн туслах мэргэжилтэн Кристин Ярнг нар оролцсон юм. 

1

SimVenture бизнесийн симуляци тоглоом нь дэлхийн бизнесийн шилдэг сургуулиуд сургалтандаа ашигладаг, нэр хүндтэй хэрэгсэл бөгөөд оюутнуудын бизнес байгуулах, удирдах онолын мэдлэгийг батжуулах, бодит байдалтай ойролцоогоор зохиомжилсон компанийг удирдах дадал олгодог программ юм. МУИС-ийн Бизнесийн сургууль нь энтрепренёршипын чиглэлийн магистрын хөтөлбөрийн хичээл, богино хугацааны сургалтанд дээрх программыг ашиглана.

7

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар