МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын докторант Я.Отгонбаяр “Дээд боловсролын тогтолцоон дахь багшийн хөгжлийн социаль орчин нөхцөл, түүнд хийсэн социологийн шинжилгээ” сэдвээр социологийн шинжлэх ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоотод болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Социологи,Нийгмийн ажил, Улс төр судлалын докторын зэрэг хамгаалуулах зөвлөл