МУИС-ийн оюутнууд цалинтай дадлага хийнэ

Share Button

МУИС нь Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд Таван богд фүүдс компанийн PIZZA HUT рестораны шинэ салбарт оюутнуудаа цалинтай дадлага хийлгэх, төгсөгчдөө ажилд зуучлах замаар хамтран ажиллахаар тогтож, “Ажлын байранд зуучлах өдөрлөг”-ийг 3 дугаар сарын 6-ны өдөр  зохион байгууллаа. Түргэн хоолны сүлжээ ресторан нь дунджаар 50 хүн ажиллах нөөцтэй бөгөөд МУИС-ийн 100 гаруй оюутан цалинтай дадлага хийх хүсэлтээ энэ үеэр гаргажээ. IMG_7027

МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны Оюутны үйлчилгээний  ажлын чиг үүргийн хүрээнд төгсөгчдийг ажлын байранд зуучлах, оюутнуудад цагийн болон түр ажлын байр, цалинтай дадлага хийх боломжийг бүрдүүлэн өгөх зорилгоор байгууллага, аж ажуй нэгжүүдтэй хамтран ажилласны ирсний нэг илрэл нь энэ арга хэмжээ юм. “Таван богд Фүүдс” компани цаашид их сургуулийн хүнсний технологи, нийтийн хоол, зочид буудал, зоогийн газрын менежмент, бизнесийн удирдлагын ангийн төгсөгчдөөс сонгон шалгаруулж, ажлын байраар хангаж байхаа мэдэгдсэн юм.IMG_7030

Өдөрлөгийг зорин ирсэн оюутнууд Таван богд Фүүдс компанийн Монголд нэвтрүүлээд удаагүй ч амжилттай яваа түргэн хоолны сүлжээ рестораны талаар сонирхож, цалинтай дадлага хийх хүсэлтээ ийнхүү гаргасан байна. Компанийн зүгээс бүртгүүлэгчдийн материалтай танилцаж, шаардлагад нийцсэн оюутнуудыг ажлын байранд урих ажээ.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар