“МОНГОЛ ХЭЛ БИЧИГ, ӨВ СОЁЛЫН АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН ХУРАЛД УРЬЖ БАЙНА

Share Button

Screenshot jpg2011 оноос эхлэн МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгээс “Монгол судлалын шинэ чиг хандлага”, “Монгол хэл бичгийн тулгамдсан асуудал” олон улсын хурлыг жил бүр тогтмолжуулан олон улсын хэмжээнд зарлан хуралдуулж байгаа билээ. Энэ сарын 21-ний Бямба гарагт “Монгол хэл бичиг, өв соёлын тулгамдсан асуудал III” олон улсын эрдэм шинжилгээний хурал болох гэж байна. Энэ хурлыг энэ жил тэгш ой нь тохиож байгаа Монголын нэрт эрдэмтэн, академич, профессор Бямбын Ринчений 110 жилийн ойд зориулж байна. Хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, Чех улсын 20 шахам их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагын 40 шахам нэртэй монголч эрдэмтэд, ахмад болон залуу судлаачид илтгэл хэлэлцүүлэхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. Хурлыг МСХүрээлэн зохион байгуулж, ШУС-ийн ХУС болон МУИС Пресс Хэвлэлийн газар дэмжин ажиллаж байна. Хэлшинжлэлийн салбар дугуй танхимд, утга зохиол соёлын салбар 208 тоот өрөөнд болно. Та бүхнийг энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд морилон саатахыг урьж байна.

Лавлах утас: 99012998, 99105206

Монгол Судлалын Хүрээлэн

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар