МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж ШУС-ын ХУС-ын Европ судлалын тэнхимийн ахлах багш Г.Бадамгаравыг 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрийн дээд одон болох “Хөдөлмөрийн гавъаны улаан тугийн одон”-гоор шагналаа.
Г.Бадамгарав багш нь МУИС-д 40 шахам жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллан Орос хэлний сургалтын агуулгыг шинэчлэх, орос хэлний сургалтын хөтөлбөрийн хүрээнд олон арван ном бүтээл, судалгаа зөвлөмж боловсруулан нийтийн хүртээл болгосон, тэнхимийн багшлах бүрэлдэхүүнийг төлөвшүүлэхэд олон жилийн бүтээлч хөдөлмөрөө зориулсан манай тэргүүний сурган хүмүүжүүлэгч багш нарын нэг юм.
Таны эрдмийн үйлс улам дэлгэрэхийн ерөөлийг олон жил ажиллаж байсан Орос хэлний тэнхим, Гадаад хэлний төв, Европ судлалын тэнхимийн хамт олны зүгээс дэвшүүлье.