Хурлын зорилго: Монгол улсын нийгэм эдийн засаг, бизнесийн харилцааны эрх зүйн болон ёс суртахууны зохицуулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн хандлагыг тодорхойлох онол практикийн ач холбогдол бүхий судалгааны бүтээлүүдийг хэлэлцэх олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Хурал зохион байгуулагдах тов: 2015 оны 4 дүгээр сарын 22, 23
Эрдэм шинжилгээний хурлын бүртгэлийн хугацаа: 2015 оны 3 дугаар сарын 15–30
(http://conference.ife.edu.mn хаягаар бүргүүлнэ үү )
– Товч хураангуй (abstract) хүлээн авах хугацаа: 2015 оны 4 дүгээр сарын 1
– Товч хураангуйг хүлээн авч баталгаажуулан хариу өгөх хугацаа: 2015 оны 4 дүгээр сарын 8
– Илтгэлийг бүрэн эхээр нь (full text) хүлээн авах хугацаа: 2015 оны 4 дүгээр сарын 16
– Илтгэлийн товч танилцуулга (presentation) хүлээн авах хугацаа: 2015 оны 4 дүгээр сарын 20
Зохион байгуулагч: СЭЗДС–ийн ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГАА, ДОКТОРАНТУРЫН АЛБА болон МУИС–ийн ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН БИЧИЛТ ХИЙХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА, ФОРМАТ (татах)
ЭШХ-ын бүтээлийг хэвлүүлэх боломжууд
ЭШХ-ын өгүүллүүдийг СЭЗДС-ийн Эрдмийн зөвлөл, сэтгүүлийн редакцын зөвлөл, МУИС-ын Хууль Зүйн Сургуулийн Эрдмийн зөвлөл, сэтгүүлийн редакцын зөвлөл, шүүн хэлэлцэж дараах сэтгүүл, эмхэтгэлд хэвлүүлэх эрх олгоно. Үүнд:
1. СЭЗДС, BLUE Sky University хамтран эрхлэн гаргадаг Америкийн Конгрессийн номын санд бүртгэлтэй “International Journal of Management” сэтгүүлд хэвлүүлэх эрх 60,000 төгрөг
2. СЭЗДС-ийн эрхлэн гаргадаг “Монголын эдийн засаг: Өчигдөр, өнөөдөр, маргааш” сэтгүүлд хэвлүүлэхээр бол 40,000 төгрөг
3. “Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл”-д хэвлүүлэхээр бол 20,000 төгрөгийн хураамжийг төлөх юм.
4. МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Эрх Зүй сэтгүүлд хэвлүүлэх