Их, дээд сургуулиудын дунд зохион байгуулдаг герман хэлний олимпиад энэ жил Монгол Улс, ХБНГУ-ын батлан хамгаалахын яамд хоорондын хамтын ажиллагаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд болж байгаагаа онцлог бөгөөд шалгаруулалт 3 дугаар сарын 28-нд БХИС-д болж өнгөрлөө. 7 дахь удаагийн олимпиадад МУИС, ШУТИС, МУБИС, БХИС, ХИС-ийн 70 гаруй оюутан өрсөлдсөнөөс герман хэлний B2 түвшинд МУИС-ийн ШУС-ХУС-ийн Европ судлалын тэнхимийн герман судлалын оюутан Г.Солонго 1-р байр, А2 түвшинд мөн сургуулийн герман судлалын оюутан И.Нинжин 2-р байр эзэлж олимпиадыг хошуучиллаа. Олимпиадад амжилттай оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
А1 түвшинд: