UB IMPULSE6: ”Чанартай өсөлт” сэдэвт ээлжит хэлэлцүүлэг болно

Share Button

zurag posterМУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль ГОУХАН-ийн (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачилга (ЭТИС) хөтөлбөр хамтран UB IMPULSE 6: “Чанартай өсөлт” сэдэвт 6 дахь цуврал хэлэлцүүлгийг ”Улсын Өрийн Зохицуулалт: Европын Холбооны Туршлага” дэд сэдвийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр МУИС-ийн Хичээлийн V байранд (VI давхар, лекцийн танхимд 14.30 цагаас) зохион байгуулна. 

Хэлэлцүүлгийнүндсэнилтгэгч: Проф. Др.Биатрис Вэдер Ди Мауро

Проф.Др.Биатрис Вэдер Ди Мауро нь2001 оноос Майнцын Иоханс Гутенбергийн Их сургуулийн Олон улсын Макро эдийн засгийн тэнхмийн эрхлэгчээр ажилллаж байна. Проф. Др.Биатрис Вэдер Ди Маурогийн ажлын туршлага:

– Германы эдийн засгийн шинжээчдийн хорооны гишүүн (2004–2012онд);

– Швейцарийн эдийн засгийн зөвлөхүүдийн хороо (2002–2004онд);

– Австри улсын Дэд Канцлерын зөвлөх (2009 – 2011 онд );

– Олон улсын валютын санд эдийн засагч (1994 – 1996);

– Дэлхийн банк, Харвардын их сургууль, Эдийн  засгийн судалга ашинжилгээний үндэсний хүрээлэн, Нью-Иоркийн валютын сан, Токио дахь НҮБ-ын их сургуульд уригдан түр хугацаагаар ажиллаж байсан.

– Лондон дахь Эдийн засгийн бодлогын судалгааны төвийн ажилтан (өнөөг хүртэл)

– Брүүкингс дэх Олон улсын эдийн засаг, бодлогын судалгаа шинжилгээний хороо (өнөөг хүртэл)

– Дэлхийн эдийн засгийн форумын санхүүгийн хямралын дэлхий нийтийн зорилт хорооны гишүүн (өнөөг хүртэл)

– Roche, UBS, Robert Bosch фирмүүдийн хяналтын зөвлөлийн гишүүн (өнөөг хүртэл)

Хэлэлцүүлийн хөтлөгч:

– “Mongolian Mining Journal” эрхлэгч Л.Болормаа 

UB IMPULSE цуврал хэлэлцүүлэг нь 2013 оноос үндэсний эдийн засгийн хөгжлийн бодлогын талаарх асуудлыг цуврал хэлбэрээр толилуулж байна. Өмнөх хэлэлцүүлгүүдийг “Алт, тариа, түлш: түүхий эдийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийг хэрхэх тухай”, “Хөгжлийн төлөөх инноваци: Өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”,“Евро(пын) хямрал: Дэлхийн ба Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?”, “Эрдэс, түүхий эдийн баялаг ихтэй орны улс төрийн эдийн засаг: Монгол Улсад “Баялгийн хараал” нь зайлшгүй үзэгдэл мөнүү?”, “Уул уурхайн салбар дахь авилгалын хэлбэр ба үр дагавар: хэрхэн авилгалтай тэмцэж, сайн засаглалыг бэхжүүлэх вэ?” сэдвүүдээр амжилттай зохион байгуулсан. 

UB IMPULSE 6 цуврал хэлэлцүүлэгт бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, иргэний нийгмийн төлөөлөгчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл нийт 200 орчим төлөөлөгчид оролцохоор бүртгүүлээд байна. 

Зохион байгуулагч:

МУИС-Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль

ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөр 

Холбоо барих: 89175789, 94048589

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар