Өнгөрсөн 3 дугаар сард ШУС-ийн биологийн 4-р түвшний оюутнууд хичээлийн 2-р байранд байрлах биохимийн лабораторид бакалаврын ажлын туршилт хийж, дэгдэмтгий бодис ууршуулж байгаад лабораторийн ширээн дээр гал алдсан байна.
Түүнчлэн хичээлийн 2-р байрны өргөтгөлийн подвалд Робокон тэмцээнд бэлтгэж байсан электроникийн 3, 4-р түвшний оюутнууд зохион бүтээсэн роботоо тэжээлийн хэлхээнээс салгалгүй орхин явснаас болж уг робот шатсан байна.
Иймд сургуулийн орчин, анги танхим, лабораторид ажиллах үедээ галын аюулгүй байдлыг сайтар сахиж, ашиглаагүй багаж төхөөрөмжийг цахилгааны хэлхээнээс салгаж, оюутнууддаа хяналт тавьж ажиллахыг нийт багш, ажилтнуудад анхааруулж байна.
МУИС-ИЙН ЗАХИРГАА