МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнийн санаачилгаар Улс эх орныхоо хөгжил, дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагсдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхтэй оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэх зорилго дор “МУИС-ийн ИНДЭР” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
Уг хөтөлбөр нь Монголын нийгэм, соёл урлаг, шинжлэх ухааны зүтгэлтнүүдийг урин оролцуулж, нүүр тулсан ярилцлага хэлбэрээр явагдах бөгөөд анхны зочноор Оном сангийн тэргүүн, доктор Д.Наранбаатар өөрийн санаачилан ажиллаж буй 2020 он гэхэд Монголын нийт иргэдийн элэгний бүх төрлийн вирусийг усгах “Эрүүл элэг” хөтөлбөрийнхөө хүрээнд шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтод түшиглэсэн яриа, танилцуулгыг хүргэнэ. Энэ нь МУИС-ийн оюутнуудад судалгааны арга зүй, соёлд суралцах боломжийг нээж буйгаас гадна их сургуулийн багш, оюутнуудыг эл хөтөлбөрийн судалгааны ажилд хамруулах асуудлыг хөндөн ярилцах юм.
“МУИС-ийн индэр” хөтөлбөрийн анхны уулзалт “Эрүүл элэг” сэдвийг хөндлөө
ХОЁРДАХЬ УУЛЗАЛТ