МУИС-Д ФИЛОСОФИЙН САЛБАР БАЙГУУЛАГДСАНЫ 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН
“МОНГОЛ ДАХЬ ЁС СУРТАХУУНЫ БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛД”
СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
I. Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго:
Өнөө үед дэлхийн улс орнууд “шинэ мянганы иргэдийн ёс суртахууны боловсрол”-ын асуудалд онцгой анхаарал хандуулж, боловсролыг ёс зүйд үндэслэх нь цаг үеийн хэрэгцээ, шаардлага хэмээн үзэж байна. Орчин үе нь ёс суртахууны боловсролын өмнө томоохон зорилтуудыг дэвшүүлэн тавьж байна. XXI зуунд боловсролын парадигм нь мэдлэг төвтэй боловсролоос хүмүүнлэг харилцаа төвтэй боловсролд шилжиж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүнлэг хөгжлийн үзэл баримтлал нь хүмүүнлэгийн ухаан ба ёс суртахууны боловсролд суурилах ёстой. Өнөөгийн монголын боловсролын агуулгад ёс суртахууны боловсрол ямар байр суурь эзэлж байгааг тодорхойлж, түүний үр өгөөжийг хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг асуудал мэргэжлийн багш, судлаач бидний өмнө тулгамдсан асуудал болон тавигдаж байна.
Иймээс Монгол дахь ёс суртахууны боловсролын өнөөгийн байдалд дүгнэлт хийж, энэ талаарх ололт, дутагдлын талаар мэргэжлийн хүрээнд хэлэлцэж, орчин цагийн монголын болон гадаад улс орны ёс суртахууны боловсролын шинэ туршлага, үр дүнг толилуулах, ёс суртахууны боловсролын цаашдын үйл хэрэгт тусгах зөвлөмж боловсруулан хэрэгжүүлэх зорилгоор энэ эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна.
Монгол дахь ёс суртахууны боловсролын тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, багш нарын судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, ёс зүйн сургалтын ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, монголын нийгэм дэх ёс суртахууны доройтлыг даван туулахад тодорхой хувь нэмэр оруулахад хурлын ач холбогдол оршино.
Хуралд хэлэлцэх асуудлын ерөнхий чиглэл:
– Ёс суртахууны боловсролын онол-арга зүй, агуулга, заах арга зүйн асуудал
– Монгол дахь ёс суртахууны боловсролын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилт
– Мэргэжлийн ёс суртахууны боловсролын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
– Хэрэглээний ёс суртахууны боловсролын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
II. Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:
– Монгол дахь ёс суртахууны боловсролын өнөөгийн байдалд бодитой үнэлэлт, дүгнэлт хийсэн байх,
– Орчин үеийн ёс суртахууны боловсролын шинэ чиг хандлага, арга хэлбэр, туршлага, үр дүнгийн асуудлыг хамран судлах
– Судалгаа нь тодорхой онол, арга зүйд үндэслэгдсэн байх зэрэг болно.
III. Илтгэлийн бичлэгт тавигдах үндсэн шаардлага:
1. Эрдэм шинжилгээний илтгэл дараах хэсгvvдтэй байна.
а. Илтгэлийн нэр, илтгэгчийн овог, нэр, ажил, албан тушаал, эрдмийн зэрэг, цол, харилцах утас.
б. Илтгэлийн хураангуй
в. Түлхүүр үг
г. Илтгэлийн оршил
д. Илтгэлийн vндсэн хэсэг
е. Дүгнэлт
ё. Ишлэл татсан ном, зохиолын нэрс
2. Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан A4 хэмжээтэй 7-10 хуудсанд багтсан байна.
3. Илтгэлийг зөвхөн UNICODE- ашиглаж, “Times New Roman”- фонд дээр 12 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.
4. Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод баруун талаас 2,5 см; зүүн талаас 3 см зайг үлдээж бичнэ. Илтгэлийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглана.
Жич: Илтгэл нь урьд өмнө хэвлүүлээгүй шинэ судалгааны үр дүн байна.
IV. Илтгэл хүлээн авах хугацаа:
Илтгэлийг 2015 оны 5 дугаар сарын 1-ний дотор хурал зохион байгуулах ажлын хэсэгт renchin_darikhuu@yahoo.com цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү. Тус хурлаас гарах зөвлөмжид оруулах саналаа та бүхэн 2015 оны 5 дугаар сарын 10-ны дотор renchin_darikhuu@yahoo.com цахим шуудангийн хаягаар ирүүлж, хурaлд оролцогчдоор нээлттэй хэлэлцүүлэх боломж олгоно уу.
Эрдэм шинжилгээний хурал хийх өдөр: 2015 оны 5 дугаар сарын 15
Энэхүү хурал МУИС-ийн Төв байрны Эрдмийн танхимд /Дугуй танхимд/ 09.00 цагаас эхэлнэ.
Нэмэлт мэдээллийг: 99275753, 99169809, 99003188 дугаарын утсаар лавлана уу.
Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч:
Ерөнхий зохион байгуулагч:
МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Философи, шашин судлалын тэнхим
Хамтран зохион байгуулагч:
БСШУЯ. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт. Хэл, нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалтын алба.
МУБИС-ийн Нийгэм, Xүмүүнлэгийн Сургууль. Нийгмийн Ухааны Тэнхим.
Хурал зохион байгуулах ажлын хэсэг:
МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Философи, шашин судлалын тэнхимийн багш, профессор Р.Дарьхүү, зөвлөх профессор Д.Тунгалаг, доктор Д.Оюунгэрэл
БСШУЯ. Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт. Хэл, Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургалтын Албаны дарга, доктор Ш.Оюунцэцэг, арга зүйч, магистр Ч.Гажиддулам, арга зүйч, магистр Р.Золзаяа
МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль. Нийгмийн Ухааны тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Т.Нэмэхжаргал; багш, магистр Ц.Ариунжаргал.