Програмчлалын үндэсний 7-р олимпиадад ХШУИС-ийн багууд эхний 3 байрыг дараалан эзэллээ

Share Button

Улсын Програмчлалын Үндэсний VII олимпиад 2015 оны 4-р сарын 11-ний өдөр амжилттай болж 8 их дээд сургуулийн 14 баг оролцсоноос МУИС-ийн ХШУИС-ийн 4 баг эхний 5 байрыг эзэллээ. IMG_2705

Уг олимпиад 1986 оноос анхлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд 1993 оноос IBM корпораци ивээн тэтгэх болжээ. Олон улсын хэмжээнд 39 дахь удаагаа зохиогдож байгаа бол Монголд долоо дахь жилдээ ийнхүү амжилттай болж өндөрлөжээ.

Тус олимпиадын дүн мэдээг өмнөх оны статистиктай харьцуулбал :

  1. 2014 онд 14 сургуулийн 19 баг оролцож байсан бол 2015 оны 7-р олимпиадад 8 сургуулийн 14 баг оролцсон байна.
  2. Нийт амжилттай бодолтын хувь нь 2014 онд 281 удаа ородлого хийж 30 зөв хариулт авсан бол 2015 онд 251 удаа оролдлого хийж 45 удаа зөв хариулт авсан байна. Үүнээс үзвэл Зөв хариулсан оролдлогын хувь нь 10.6-аас 17.9 болтлоо өссөн харагдаж байна. 

Олимпиадийг  хичээлийн 3-р байранд олон улсын програмчлалын олимпиадыг дүгнэх журмын дагуу pc2 системийг ашиглан 5 цагийнн турш  10 бодлоготойгоор зохион явуулснаас дараах үр дүн гарчээ. IMG_6157

Олимпиадын дүн

  1. МУИС-ХШУИС Muihar_Hucheer_Dairagch баг 9 бодлого
  2. МУИС-ХШУИС SMCS баг 7 бодлого 472 хугацаанд
  3. МУИС-ХШУИС THE_ACES_OF_SEAS баг 7 бодлого 611 хугацаанд
  4. ШУТИС-МХТС SICT-3 баг 4 бодлого 380 хугацаанд
  5. МУИС-ХШУИС Wiki баг 4 бодлого 452 хугацаанд
  6. ШУТИС-МХТС SICT-3 баг 3 бодлого 503 хугацаанд
  7. Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн CBA баг 3 бодлогыг 614 хугацаанд боджээ.

МУБИС- МБУС SCIT-1, ШУТИС-МХТС-SICT-1, Улаанбаатар их сургуулийн UBU, МҮИС-МТДС-ийн багууд хараахан бодлого бодож амжаагүй байна.

Үүнээс гадна:

  1. Хамгийн олон оролдлогыг  МУБИС-МБУС-ын SCIT-1 Баг 30  хийсэн байна.
  2. Дан эмэгтэй гишүүнээс бүрдсэн баг ХУИС-МХМСийн EBG баг тэмцээн орсон онцлогтой байсан.
  3. Хамгийн эхэнд Зөв бодолт илгээсэн багаар МУИС-ХШУИС-ийн Muihar_Hucheer_Dairagch баг С /Bit/ бодлогыг эхний минутанд илгээснээр шалгарлаа.
  4. Хамгийн олон бодогдсон бодлогоор С/Bit/ болон H/Desert/ шалгарчээ.Уг бодлогуудыг 8 баг зөв боджээ. 

1-р байр

Багийн нэр:Muihar_Hucheer_dairagch

Багийн дасгалжуулагч:  Гомбожав Гантулга

Багийн гишүүд:

            Долоонжин Сүрэнбаяр МТ-3

            Лодойдамба Баярхүү МТ-2

            Басан Говьхүү  МТ-2

2-р байр

Багийн нэр:SMCS

Багийн дасгалжуулагч:  Гомбожав Гантулга

Багийн гишүүд:

            Аззаяа Анхбаяр ПХ-3

            Батцэрэн Бат-Од ПХ-3

            Отгонбаяр Алтаншагай ПХ-3

3-р байр

Багийн нэр:THE_ACES_OF_SEAS

Багийн дасгалжуулагч:  Гомбожав Гантулга

Багийн гишүүд:

            Нацагдорж Энхсанаа  ХШУИС-1

            Чинзориг Очиргарьд МТ-2

            Батсайхан Жавхлан ХШУИС-1

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар