МУИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр шинээр байгуулагдсан ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхим “Европ судлал: хэл шинжлэл, боловсрол судлал, олон улс, орон судлал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зохион явуулж нийт 14 итгэл хэлэлцүүлснээс дараах байруудыг эзэллээ.
-Хэлний бодлого, төлөвлөлт,
-Авиа зүй, хэл зүй, утга зүй,
-Өвөрмөц үг хэллэг,
-Орчуулга зүй гэсэн 4 чиглэлд тавигдсан илтгэлүүдээс Тэргүүн байранд “Хүүхдийн уран зохиолын орчуулгын тухайд. Эрих Кэстнерийн “Эмил мөрдөгч болсон нь” зохиолын жишээгээр” Герман судлалын IV түвшний оюутан Ц.Энхмөрөн (Удирдагч багш: д-р. Ж.Ариун), дэд байранд Орос хэл шинжлэлийн III түвшний оюутан Ч.Бадамлянхуа “Цахим орчин дахь монгол хэлний хэрэглээ” илгэлээр (Удирдагч багш: Б.Дэмбэрэлмаа), Гутгаар байранд итали орон судлалын III түвшний оюутан Э.Батбилэгийн “Итали вино хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судалсан нь” илтгэлүүд (Удирдагч багш: Г.Бат-Учрал) нар тус тус шалгарч, I, II, III зэргийн дипломоор шагнуулахын зэрэгцээ ХУС-ын оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцох эрхтэй боллоо.
Мөн хуралд хүрэлцэн ирсэн Оросын соёл шинжлэх ухааны төвийн төлөөлөгч Бронская Т.В. Орос судлалын салбарын гурван багш, хуралд илтгэл тавьж амжилттай сайн оролцсон гурван оюутанг ОХУ-д зохиогдох Орос хэлний зуны сургалтад хамрагдах эрхээр шагнасан байна.