Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2015 оны нэгдүгээр сарын 21-24 өдрүүдэд Швейцарийн Давос хотноо болсон дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр зохиогдсон “Монголын үдэш” арга хэмжээн дээр МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн (хуучнаар) “Хүндэт доктор”, Швейцарийн холбооны улсын иргэн “Хэлний сургалт ба багшийн боловсролыг дэмжих Швейцарийн хөтөлбөр”-ийн удирдагч, хатагтай Анита Фарни-Майнирийг “Алтан гадас” одонгоор шагнасан байна.
Анита Фарни-Майнир 2006 оноос хойш МУИС-тай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд түүний монголын соёл, боловсролыг хөгжүүлэх болон хүмүүнлэгийн үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлэн МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын захирал доктор Д.Сайнбилэгт хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн үдийн зоог барив.
Хатагтай Анита Фарни-Майнирт харилцаа, хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн үйлст нь цаашдын улам их амжилтыг хүсэн ерөөв.