МУИС-ийн стратеги төлөвлөгөөг оновчтой хэрэгжүүлэх, МУИС-ийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор МУИС-ийн болон бүрэлдэхүүн сургуулийн үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулж, мөрдөх шаардлагатай юм.
Уг ажлын хүрээнд МУИС-ийн захирлын 2013.04.08-ны 212 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн саналд үндэслэгдэн, МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2014.12.15-ны өдрийн хурлаар хэлэлцэгдэж, дэмжигдсэн “Гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлт (KPI)”-ийн төсөлд саналаа өгөхийг та бүхнээс хүсч байна.
Санал өгөх хүснэгтийг эндээс татна уу.
Саналыг 2015.05.10-ны дотор narantuya_on@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний алба