УЛСЫН БИОЛОГИЙН XXV ОЛИМПИАД БОЛЛОО

Share Button

Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэн, академич, гавьяат багш, доктор, профессор Дондогийн Цэвэгмидийн нэрэмжит Улсын Биологийн XXV Олимпиад 2015 оны 4-р сарын 23-25-ны өдрүүдэд ШУС-ийн БУС-ийн Биологийн тэнхимд явагдаж, Улаанбаатар хот болон 21 аймгаас шалгарч ирсэн 30 сурагч, 36 багш мэдлэг чадвараараа өрсөлдлөө.

Screenshot - 15.04.27 , 16_10_19

Сурагчдын олимпиадад: Улаанбаатар хотын Монгол Туркийн хамтарсан сургуулийн 11-р ангийн сурагч Гомбосүрэнгийн Лхагвадулам 1-р байр, Өвөрхангай аймгийн 2-р сургуулийн 12-р ангийн сурагч Алтангэрэлийн Бямба болон Увс аймгийн 1-р сургуулийн 12-р ангийн сурагч Чулуунбаатарын Бумгэрэл нар 2-р байр, Улаанбаатар хотын Сант сургуулийн 10-р ангийн сурагч Батжаргалын Хулан, Орхоны аймгийн Эрдэм ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Чоймболын Номинтуяа, Хэнтий аймгийн 1-р сургуулийн 12-р ангийн сурагч Болдбаатарын Хонгорзул нар 3-р байрандтус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, БСШУЯ-ны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.Screenshot - 15.04.27 , 16_08_47Сурагчдын олимпиадын алтан медальт сурагч Г. Лхагвадулам, Доктор Б. Буянчимэгийн хамт

Screenshot - 15.04.27 , 16_09_27

Багш нарын олимпиадад: Өвөрхангай аймгийн 2-р сургуулийн багш Батдоржийн Даваасүрэн 1-р байр, Архангай аймгийн 3-р сургуулийн багш Авидын Нармандах 2-р байр, Улаанбаатар хотын ӨЗБЛА сургуулийн багш Цэрэнгийн Энхтөр 3-р байранд тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, БСШУЯ-ны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.Screenshot - 15.04.27 , 16_07_47Багш нарын олимпиадын алтан медальт багш Б. Даваасүрэн, Профессор Д. Пүрэвийн хамт

Screenshot - 15.04.27 , 16_11_12Багш нар шалгалтын үеэр

Screenshot - 15.04.27 , 16_13_18Сурагчид шалгалтын үеэр

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар