МОНГОЛ ХЯТАДЫН ТУСГАЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ДАГУУ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

Share Button

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс бакалавр (20 – Мэргэжлийн чиглэл харгалзахгүй), магистр (140), доктор (40)-ын сургалтад нийт 200 оюутныг дараах мэргэжлийн чиглэлээр БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Үүнд: Боловсрол судлал, урлагийн ухаан, геологи, барилга, барилга байгууламж, уул уурхай, газрын тос ба байгалийн хий, мал эмнэлэг зүй, мал аж ахуй, газар тариаланБ

Нэг. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага

1/ Бакалавр:

Дор дурдсан шаардлага хангасан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх:

– Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа;

Хоёр. Бүртгэл

1/ Бакалавр:

Монгол Улсад суралцагчид өөрийн суралцаж буй сургуулийн сургалтын албанд дараах баримт бичгийг бүрдүүлэн 2015 оны 5 дугаар сарын 8-ны 12.00 цагаас өмнө МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албан дээр бүртгүүлнэ.

Үүнд: Оюутан тус бүрийн

– голч дүнгийн хуулбар

– бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

– иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

– шалгалтын хураамж 10000 төгрөг.

Сургалтын албаны асуудлыг хариуцсан ажилтан бүртгүүлсэн оюутны баримт бичгийг сургуулийн 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 13.00 цагаас өмнө Хичээлийн 1 байрны 219 тоот Б.Энхжаргалд хүргүүлнэ.
Холбогдох утас: 77307730-1143
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү http://www.meds.gov.mn/china15

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар