Дэлхий нийтийн тулгамдсан асуудалд оюутан залуусын анхаарлыг хандуулах, олон нийтэд усны үнэ цэнийг ойлгуулах, зөв зохистой хэрэглээг сурталчилан таниулах, энэ чиглэлийн оюутны судалгааны ажлыг дэмжих зорилгоор Юнескогийн Монголын Үндэсний Комисс, ШУТИС-тай хамтран “Ус ба тогтвортой хөгжил” Оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны тавдугаар сарын 12-15-ны хооронд зохион байгуулах гэж байна. Удирдамжийг эндээс үзнэ үү.