Улсын Химийн XXVI Олимпиад МУИС, ШУС, БУС-ын Химийн тэнхим дээр төвлөрч явагдлаа.
Өсвөр үеийнхний хими сэтгэлгээг хөгжүүлж, химийн шинжлэх ухаанд авьяас сонирхолтой сурагчдыг илрүүлэн хөгжүүлэх, тэднийг цаашид мэргэжлийн сургалтад хамруулах, улмаар өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргах, улс орондоо химийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, химийн шинжлэх ухааны ололт, амжилтыг ард олон нийтэд түгээх, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор химийн олимпиадыг жил бүр явуулдаг билээ.
XXVI Олимпиадыг ЕБС-ийн сурагчид, багш нар, их дээд сургуулийн оюутнуудын дунд онол бодлого, сорилын тэмцээн, химичдийн өдөр, химийн мэргэжил сурталчилгаа гэх мэт өргөн хүрээгээр УХЗБХороо, МУИС-ийн Химийн тэнхим, ХШУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, ХААИС-ийн эрдэмтэн багш нар хамтран зохион байгуулж, олимпиадын дүнгээ гарган, медальтнуудаа алдаршуулан амжилттай дуусгалаа.
ЕБС-ийн сурагчдаас алтан медалиар С.Сэлэнгэсүрэн (УБ-МТС), мөнгөн медалиар Б.Анударь (УБ-ШМС), Г.Онон (Увс аймаг), хүрэл медалиар Х.Батхишиг (УБ 1-р сургууль), Б.Анудар (УБ-МТС), С.Иргэл (Төв аймаг),
ЕБС-ийн багш нараас алтан медалиар Н.Сүхбат (УБ-МТС), мөнгөн медалиар Ч.Лувсандагва (Хөвсгөл аймаг), Б.Өнөржаргал (УБ-ШМС), хүрэл медалиар Д.Тунгалагтуул (Орхон аймаг), И.Энхбаяр (УБ-Хобби), Э.Анх-Эрдэнэ (Өмнөговь аймаг) нар тус тус шагнагдсан юм.