ШОНХОРУУД СПРАЙТ СУПЕР ЛИГТ ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Share Button

2015 оны СПРАЙТ СУПЕР ЛИГ-ийн АВАРГА-ын төлөөх тоглолтод Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС-ийн Шонхорууд ТЭНЭГЭР ЗАМ ОТИС багтай тоглож 2 ялагдал хүлээсэн ч Дэд байранд шалгарсан өндөр амжилт үзүүллээ. Ирэх жилийн АВАРГУУД болох болтугай!!! 

11203138_874097269345758_2582875876756014104_n

Мөн ФИНАЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ тоглогчоор ТЭНЭГЭР ЗАМ ОТИС н.Удаанжаргал, УЛИРЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ тоглогчоор Magic Ball багийн тамирчин Ч.Энхтайван, УЛИРЛЫН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ-аар 13 хожил 1 хожигдлоор MAGIC BALL багийн дасгалжуулагч н.Бүрэнтэгш нар тус тус шалгарлаа. Аваргууд 2015-2016 оны Үндэсний супер лигт дэвшин тоглох эрх, алтан медаль, аваргын бөгж, цамц, 10 сая төгрөгөөр шагнуулжээ. 

2005 оноос эхлүүлсэн “Sprite Лиг” нь сагсан бөмбөг сонирхогч, ажилтан залуус, байгууллага, компаниудын хүрээнд олныг хамруулах зорилго тавьж, өнөөдөр хүн бүрийн хүсэн хүлээдэг, тамирчдын чанар чансааг илтгэх том тэмцээн болтлоо өргөжин тэлжээ. МУИС-ийн оюутнуудын шигшээ баг уг тэмцээнд өндөр амжилт үзүүлснээрээ багш дасгалжуулагчийн ур чадварыг илтгэх, их сургуулийнхаа сагсан бөмбөгийн хөгжилд тод мөрөө үлдээж буй үйл явдал болсныг дуулгая. 

МУИС-ийн нэгэн БАХАРХАЛ болсон дасгалжуулагч, тамирчид болон үнэнч хөгжөөн дэмжигчдэд халуун баяр хүргэе!

11259535_975726369151283_1957735271636622227_n

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар