Хэзээ: 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр 09:30-17:00
Хаана: Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн хурлын танхимд
Монгол улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойн арга хэмжээний хүрээндМонгол Улсын Их Сургууль, Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв, Монгол дахь япон хэлний боловсролын 40 жилийн ойн комисс хамтран “МОНГОЛ ДАХЬ ЯПОН ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ, ЯПОН СУДЛАЛ -ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Уг хуралд:
- МУИС-ийн ШУС-ийн Ази Судлалын тэнхимийн профессор С.ДОЛГОР “Монгол дахь япон хэлний боловсролын 40 жил-түүхэн хөгжил ба цаашдын чиг хандлага-” сэдвээр,
- МУИС-ийн ШУС-ийн Ази Судлалын тэнхимийн профессор Т.МӨНХЦЭЦЭГ “Монголын япон судлалын үүсэл хөгжил, цаашдын чиг хандлага”сэдвээр,
- Будапешт дахь Соёлын Төвийн Япон Сангийн мэргэжилтэн Ё.МҮРАКАМИ “Япон хэлний сургалтанд SNS ба Интернет ашиглах боломж -Монгол ба бусад орны жишээгээр-” сэдвээр,
- Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн Япон Сангийн мэргэжилтэн доктор Ж.КАТАГИРИ “Дэлхийн япон хэлний боловсролын чиг хандлага ба Монголын япон хэлний сургалт” сэдвээр,
- Гадаад Харилцааны Яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга шинжлэх ухааны доктор Ц.БАТБАЯР “Монгол-Японы харилцааг түүхэн үүднээс авч үзэх нь” сэдвээр,
- ШУА-ийн Олон Улсын Харилцааны Хүрээлэнгийн доктор Б.СЭРЖАВ “Япон улсын хөгжлийн бодлогын туршлага: Судлах, суралцахын ач холбогдол” сэдвээр,
- МУИС-ийн ОУХНУС-ийн захирал профессор С.БАТТУЛГА, МУИС-ийн ШУС-ийн Ази Судлалын тэнхимийн багш Т.БОЛДБААТАР нар “Монголын дээд боловсролын шинэчлэл-Гадаад хэл, орон судлалтай холбогдуулан авч үзэх нь” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлнэ.
Түүнчлэн МУИС, ШУТИС, ХИС, МУБИС, ШИНЭ МОНГОЛ бүрэн дунд сургуулийн багш судлаачид сургалт, судалгааны илтгэл хэлэлцүүлнэ.
Уг хурлын дэмжигч байгууллагаар Монгол улс дахь Япон улсын Элчин Сайдын Яам, Япон сан, Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо оролцоно.
Монгол дахь япон хэлний боловсролын 40 жилийн ойн комисс