“МУИС-ийн индэр”-т Стэнфордын их сургуулийн профессор Жи Вүүк Шин зочиллоо

Share Button

МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнийн санаачилгаар Улс эх орныхоо хөгжил, дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагсдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхтэй оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэх зорилго дор “МУИС-ийн ИНДЭР” хөтөлбөр үргэлжилж буй бөгөөд зургадугаар сарын 8-ны өдөр Стэнфордын Их Сургуулийн Социологийн тэнхимийн профессор Жи Вүүк Шин тэргүүтэй эрдэмтэн багш нар морилон ирж оролцлоо.IMG_3484

Профессор Жи Вүүк Шин нь БНСУ-д төрж өссөн бөгөөд 1979 онд буюу тэр үеийн ерөнхийлөгч амь үрэгдэж, солонгост ид хөл үймээн дэгдэж ахуй цагт Ионсэй Их Сургуульд элсжээ. Улмаар оюутан цагийн он жилүүдийнхээ тэн хагасыг гудамжинд тэмцэл өрнүүлж өнгөрүүлсэн байдаг. 1983 онд магистр, докторын зэрэг хамгаалахаар АНУ-ыг зорьж, сургуулиа төгссөний дараагаар тэндээ үлдэн багшилж, өдгөө 14 дэх жилдээ Стэнфордын их сургуульд багшилж байна. Профессор Жи Вүүк Шин нь сургуульдаа Ази номхон далайн судлалын төвийн захирлын албыг хашихын зэрэгцээ Ази-Номхон далайн судалгааны “Уолтер Х.Шорэнштайн” төвийн захирал, Ази-Номхон далайн судалгааны “Шорэнштайн” төвийн Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, олон улс судлалын “Free man”, “Spogli” хүрээлэнд ахлах зөвлөх, судлаачаар ажилладаг.  

IMG_3441

Монголд ирж буй зорилго нь Стэнфордын их сургууль, Солонгосын нэр хүндтэй сургуулиуд болон Монголын Улсын Их сургуультай хамтарсан гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх цаашид хамтарсан сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ажлын эхлэл болгож суурь судалгааны ажил хийх ажээ. МУИС-д хэрэгжиж буй өөрчлөлт шинэчлэлийн талаар захирал Р.Бат-Эрдэнээс сонсож, энэ үйл хэргийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу Их сургуулийн менежмент, засаглалыг хэрхэн яаж хэрэгжүүлдэг болохыг Стэнфордод ажилласан 14 жилийн туршлагаасаа МУИС-ийн хамт олонтой хуваалцсан юм.

Профессорын тавьсан илтгэлийг эндээс үзнэ үү. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар