Өнөөдөр Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн үйлчилгээний 15 ажилчин их сургуулийн орчинд тав тух, соёлч боловсон үйлчилгээг ханган, ажил мэргэжилдээ амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрөө үнэлүүлэн Салбарын тэргүүний ажилтны цол тэмдгээр шагнагдлаа.
“Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”-аар А.Тунгалаг, “Худалдааны тэргүүний ажилтан”-аар Х.Дагиймаа, “Тэргүүний барилгачин”-аар Л.Уранчимэг, “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан”-аар Ш.Төгсбаяр, Ш.Мөнхцэцэг, “Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан”-аар О.Оюунцэцэг, Ж.Гэрэлмаа, А.Оюун, Ц.Уранчимэг, Ц.Нараахүү, Д.Хоролсүрэн, С.Байгалмаа, Ш.Уранчимэг, Ч.Пүрэвжав, Ш.Нарантуяа нар хамт олны дундаас шалгарч ийнхүү одон тэмдгээр энгэрээ мялаажээ. Та бүхний үйлс бүхэн үргэлж өөдөө байх болтугай.