Хоёр сургуулийн хамтын ажиллагаа

Share Button

 

 

 

МУИС, БНХАУ-ын Өвөрмонголын их сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээний дагуу 2 багш 19 оюутан 3 долоо хоногийн хугацаанд Монгол улсад ирж практик болон хээрийн дадлага хийж байна.

Дадлагын хугацаанд оюутнууд МУИС-ийн эрдэмтэн судлаачдын лекц сонсож, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай танилцан, Чингисийн нутаг “Гурван голын” газар нутаг, буурал түүхийн жимээр аялж, Монгол орны эртний түүх болон өнөөгийн хөгжил, хүн амын соёл, урлаг, зан заншилтай танилцлаа.

Мөн ШУС-ийн ХУС-ын захирал Д.Сайнбилэгт ӨМИС-ийн захирал Баярмэнд болон тамгын газрын дарга Уул нарыг хүлээн авч уулзан хоёр сургуулийн цаашдын хамтран ажиллах гэрээний талаар ярилцан санал солилцлоо.

02 01IMG_1 IMG_3

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар