МУИС БАГШИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Share Button

 

  1. ЦӨМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ, ТЕХНОЛОГИ

 

Нийтлэг шаардлага:

  • Эрдмийн зэрэг:  Мэргэжлийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх
  • Гадаад хэлний мэдлэг: Англи болон аль нэгэн түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай байх
  • Компьютерийн нийтлэг хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачилгатай байх
  • Сургалт эрдэм шинжилгээний ажлыг хослон гүйцэтгэх чадвартай байх
  • Бүтээлийн жагсаалт

 

Тусгай шаардлага

–       Цөмийн технологи, инженерийн чиглэлээр магистрын зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажилласан туршлагатай, Цөмийн анализын чиглэлээр, Цөмийн анализын багаж төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно

Заах хичээл

–       Цөмийн ба цацрагийн хамгаалалт, Цөмийн ШУ-ны технологийн асуудал, Цөмийн анализын аргууд, Цацраг бодисын харилцан үйлчлэл, Цацрагийн хамгаалалт

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом, тэдгээрийн  хавсралт
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

 

Бүртгэл:

2015 оны 08 дугаар сарын 28-аас 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0900 – 1800 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөө, Утас: 77307730-1133

 

Бүртгэлийн хураамж: 20000 төгрөг.

 

Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар