“МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам”-ыг эндээс үзнэ үү.
- Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ хаягаар бүртгэнэ.
- Магистр, докторын хөтөлбөрүүдийн бүртгэл: 2015 оны 09-р сарын 06-ыг дуустал явагдана.
- Элсэлтийн шалгалт: 2015 оны 09-р сарын 07, 08, 09-ний өдрүүдэд хуваарийн дагуу явагдана. Хуваарийг эндээс үзнэ үү
- http://burtgel.num.edu.mn/ хаягаар Шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулан Хөтөлбөр хэсэгт орж бүртгүүлсний дараа таны бүртгэл баталгаажина.
- Бүртгэлийн хураамжаа зөвхөн ГОЛОМТ, ТӨРИЙН БАНКААР онлайнаар төлнө.
Бүртгүүлэгчдэд тавих шаардлага
- МУИС-ийн магистрын хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй, докторын хөтөлбөрт магистрын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.
- Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог зөвхөн цахим хэлбэрээр хийнэ.
- Өмнө нь бүртгүүлж байсан бүртгүүлэгч нэвтрэх хэсгээр нэвтэрч, хөтөлбөрөө сонгож, хураамжийг дахин төлнө.
Бүртгэл, бүрдүүлэх материал
Бүртгүүлэхдээ бүртгэлийн анкетыг онлайнаар бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана.
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
- Магистрын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралтын хамт
- Докторын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралт мөн магистрын диплом, хавсралтын хамт
- Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)
- Банкны цахим төлбөрийн системээр бүртгэлийн хураамж төлнө
Бүртгэл, шалгалтын хураамж
- Хөтөлбөр тус бүрийн бүртгэл, шалгалтын хураамж 25000₮
- Гадаадын иргэн 50 ам. Доллар
- Бүртгэлийн хураамж төлөхийн өмнө онлайн гүйлгээ хийх интернет PIN кодыг тухайн банкнаасаа авсан байх шаардлагатай.
Элсэлтийн шалгалт
Магистр, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгчдээс дараах шалгалтыг авна.
- Тухайн мэргэжлийн шалгалт /Шалгалтын хуваарийг эндээс үзнэ үү Шалгалтын хуваарийг эндээс үзнэ үү
- Гадаад хэлний /Англи, Орос, Хятад/ түвшин тогтоох шалгалт Шалгалтын хуваарийг эндээс үзнэ үү