Монгол улсад шинэ үеийн номын сан үүсч, хөгжсний 90 жилийн ойг тохиолдуулан БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр олон жил үр бүтээлтэй ажилласан шилдэг ажилтнуудыг шагнаж урамшууллаа. Салбарынхаа ойн баяраар “Монгол улсын соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр МУИС-ийн Номын сангийн номын санч Ч.Мөнхзул, О.Соня нар энгэрээ мялаасан бол БСШУЯ-ны “Хүндэт жуух”-аар номын санч Л.Амарзаяа шагнуулав.
Д.Саранцэцэг даргатай тус Номын сангийн хамт олон одоогоор 300 орчим мянган ном, сурах бичгээр оюутан залууст үйлчилж, дэлхий шилдэг технологи болох бүрэн автоматжуулалтын “KOHA” программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.