БНХАУ-д Хиймэл дагуул, сансарын технологийн чиглэлээр Магистр, Докторын тэтгэлэгт хөтөлбөрт Монгол оюутнууд элсэн суралцахаар боллоо

Share Button

БНХАУ-ын Бэйхань Их сургуульд Хиймэл дагуул, сансарын технологийн чиглэлээр оюутнуудыг тэтгэлэгт сургалтанд хамрууллаа.

Тус газраас Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO)-ын “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд 2015 онд “Байршил тогтоох хиймэл дагуул”, “Зайнаас тандан судалгаа болон газарүйн мэдээллийн систем”-ийн чиглэлээр магистрийн зэрэг олгох, “Сансрын технологи болон түүний хэрэглээ”-ний чиглэлээр докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарласан билээ.pic

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар магистр, докторын зэрэгт суралцахыг хүссэн олон тооны өргөдөл ирснээс сонгон шалгуулалтанд тэнцэж зохих шалгуурыг хангасан МТШХХГ болон МУИС-ийн ШУС, МУБИС, Монголын Цахилгаан холбоо ХК, Жи-Мобайл ХХК-ийн нийт 6 мэргэжлийн инженер, багш, мэдээллийн технологийн ажилтнууд тэнцэж 2 жилийн хугацаатай БНХАУ-ын Бэйхань Их сургуульд суралцах эрх авсан болно.

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр дээрх суралцах эрх авсан оюутнуудтай Сургалтын гэрээ байгууллаа.

Тэрээр Ц.Жадамбаа дарга суралцах эрх авсан оюутануудад хандаж хэлэхдээ бид “Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр олон талт ажил хийж байгаа үүний нэг нь сансар холбооны үндэсний боловсон хүчинг бэлтгэж ирээдүйд Монголын хиймэл дагуул хөөргөхөд та бүхэн ажиллана шүү гээд их зүйл сурч ирэхийг ерөөн, сурлагын өндөр амжилт хүслээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар