МҮЭ-ийн ерөнхийлөгч С. Ганбаатар өнгөрсөн 5 дахь өдөр “Бид өөрсдөө” нэртэй лекц уншлаа. МУИС-ийн дугуй танхимд болсон уг лекцэнд тус сургуулийн оюутан залуус оролцлоо. Тэрээр “Сайн илтгэлийн нууц нь түүх ярих байдаг” хэмээн лекцээ эхэлж сонсогч залууст олон сонирхолтой түүхээс хуваалцан, өөрийн туршлагаа солилцсон юм. Түүний лекц -Эдийн засаг гэж юу вэ?, – Бид өөрсдөө гэдгийн агуулга, – Бид юу хийх вэ? гэсэн дэд сэдвийн дагуу явагдсан билээ. Энэ лекцийн гол зорилго нь төр засгийн асуудлуудыг зөвхөн дээд удирдлагуудаар бус ард иргэд тодорхой хэмжээнд оролцон шийдвэрлэх, эдийн засгийн тал дээр хяналт тавих зэрэг байсан нь нийгмийн асуудлуудад иргэн хүнийхээ эрх үүргийн дагуу идэвхитэй оролцохыг сануулсан явдал байлаа.
Ганбаатар лектор “Манай оронд бүх ард түмний хэрэгцээг хангах баялаг хангалттай бий. Даанч хэдхэн шуналтай хүний хүслийг гүйцэлдүүлэх баялаг хүрэлцэхгүй байна” хэмээх Энэтхэгийн тусгаар тогтнолын гарамгай тэмцэгч Жавахарлал Неру-гийн хэлсэн үгээр лекцээ өндөрлөсөн юм.
Мэдээлсэн : Сэтгүүл зүйн 1-р ангийн оюутан Б. Элбэгжаргал