МУИС-ийн ОУХНУС-ийн оюутнууд ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургууль (МГИМО)-д суралцаад ирлээ

Share Button

ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургууль (МГИМО)-д 2014-2015 оны хичээлийн жилийн хаврын улиралд МУИС-ийн ОУХНУС-ийн орос хэл сонгон судлагч оюутнуудаас 3 оюутан шалгарч амжилттай суралцаад ирлээ. Оюутнууд оюутан солилцооны тусгай хөтөлбөрийн дагуу олон улсын харилцааны хичээлүүд болон орос хэл үздэг. Орос хэлийг үргэлжлүүлэн үзэхдээ хэвлэл мэдээлэл, орон судлал г.м. салбарын мэргэжлийн баримжаатай орос хэлийн гүнзгийрүүлэн  судалдаг. Оюутнууд суралцах хугацаандаа хичээлээс гадуурх зохиодог үйл ажиллагаанд  өргөнөөр оролцож, Москва хотоор аялан эртний түүхт гудамж байшингуудаас гадна орчин үеийн тэнгэр баганадсан сүрлэг барилгууд г.м. эртний түүхэн дурсгалт болон орчин үеийн Москвагийн дүр төрхтэй танилцаж, музей, галерей, үзэсгэлэн үзэж сонирхдог.  Оюутнууд 2015 оны 4-р сард зохиогдсон орос хэл судлагч гадаад оюутнуудын тоглолтонд идэвхитэй сайн оролцлоо. “Бидний  ОХУ, Москва, МГИМО-д өнгөрүүлсэн 3 сар нь оюутан бидэнд мэдлэг, туршлага нэмэхээс гадна мартагдашгүй дурсамж дүүрэн, дахин давтагдашгүй  сар өдрүүд байлаа” гэж оюутнууд ярьж байна. МГИМО  нь бакалавриат, магистратурт 16 , доктрантурт 28 мэргэжлээр тус тус сургалт явуулж, дэлхийн 54 хэл заадаг бөгөөд гадаад хэлний 20 тэнхимтэй.

11091153_879660712075839_8640146070815015384_n

 МГИМО нь олон улсын харилцаа, эдийн засаг, сэтгүүл зүй, эрчим хүчний бодлого зэрэг салбаруудын мэргэжилтэн бэлтгэдэг 70 жилийн түүхтэй, дэлхийд нэр хүндтэй сургууль юм. Тус сургууль нь дэлхийн хамгийн олон гадаад хэл заадаг гэдгээрээ Гиннесейн номд бүртгэгдсэн.

11053285_10204755938871579_2565324436042331080_o

МУИС-ийн ОУХНУС-ийн орос хэлний ангийн оюутнууд 2012 оноос эхлэн жил бүр оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу нэг семестр суралцдаг сайхан уламжлал тогтоод байна. 2015-2016 оны хичээлийн жилийн намрын улиралд МГИМО-ийн монгол судлалын оюутнууд  хүрэлцэн ирээд суралцаж байна.

DSC_0308

DSC_0515

11250926_950650528298714_2972225727298506092_o

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар