Захиргааны зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн хуралдааны тэмдэглэл. Хурал Хичээлийн 1-р байрны 208 тоот өрөөнд өглөө 10 цагт эхлэв.
Хуралд Захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Г.Баярмагнай, Б.Болдгив, Ч.Нарантуяа, О.Мөнхбат, СНА-ны дарга Ч.Ундрам, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Н.Батнасан, С.Баттулга, Ж.Эрдэнэбулган, Д.Сайнбилэгт, Г.Ганболд, А.Амарзаяа, Ахлах эдийн засагч Д.Тунгалаг ЗХШҮА-ны мэргэжилтэн Д.Нарантуяа, Т.Амартунгалаг нар оролцлоо.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Хичээлийн шинэ жилийн элсэлтийн байдал, дүн мэдээ, оюутны хичээл сонголт, хичээл хэрхэн жигдэрч байгаа талаар /СНА-ны дарга Ч.Ундрам/
- Стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын төлөвлөгөө, KPI-ийн шалгуур үзүүлэлтийн талаар /ЗХШҮА-ны мэргэжилтэн Б.Нарантуяа/
- Оюутанд үйлчлэх албыг шинэчлэн байгуулах тухай /Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат /
- 01 тушаалын тухай болон Гэрээт зөвлөх багшийн гэрээний ажлын үнэлгээний талаар танилцуулах /ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл/
- Кюшүгийн их сургуультай байгуулах хамтын ажиллагааны талаар танилцуулга
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
1-р асуудлын хувьд
- Бүртгэлийн хураамжаас санхүүжүүлж элсэлтэн дээр илүү цагаар ажилласан СА-ны хүмүүсийн ажлын хөлсийг тооцож өгөх ажлыг зохион байгуулах /А/233 тоот тушаалаар/
- Сургалтын төрийн сантай очиж уулзан зээл зайлшгүй авах ёстой хүүхдүүдийн асуудлыг эхний ээлжинд шийдэх.
- Дэд захирал О.Мөнхбатаар ахлуулсан Оюутны байрны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулах
- Оюутны байранд байгаа шүдний эмнэлгийг сургуулийн байр руу нүүлгэх.
- Оюутны байранд байгаа Франц судлалын төвтэй байгуулсан гэрээг судалж, хугацаа дууссан бол цаашид сунгахгүй цуцлах
- Багш нарыг 2-3 тэнхимд давхар харъяаллуулах зохицуулалтыг хийж эхлэх. Сургалтын алба эрх зүйн талаас нь аль аль журманд ямар өөрчлөлт орохыг судлах, Бүрэлдэхүүн сургуулиуд энэ тал дээр саналаа өгөх
2-р асуудлын хувьд:
- Стратеги төлөвлөгөөг шинэчлэн болосруулах ажлын хэсэгт орж ажиллаж чадах, цаг заваа зарцуулж чадах хүмүүсийг оруулах саналаа бичгээр өгөх.
- Энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг оролцуулан хэлэлцүүлэг хийх, зөвлөгөө авах,
- МУИС цаашдаа ямар дүр төрхтэй байх вэ, МУИС-ийн алсын хараа юу байх вэ гэдэг саналаа бичгээр өгөх.
- KPI –ийн хувьд бүрэлдэхүүн сургуулиуд өмнө хүссэний дагуу тайлангаа өгье. Энэ дотроос цаашид нэг утгатай гаргаж болох аргачлалаа тодруулж авъя. Нөгөө талаас стратегийн төлөвлөлтийг боловсруулах явцдаа KPI болох үзүүлэлтийг нь ялгаж авъя.
3-р асуудлын хувьд:
- Захиргааны зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад, Оюутанд үйлчлэх албыг шинэчлээд баталгаажуулъя.