Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн 12 сургуулийн 29 хөтөлбөрийн гэрчилгээг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дарга Л.Гантөмөр, Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Х.Батсайхан нар гардуулан өглөө.
Арга хэмжээ 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр БСШУЯ-ны Ёслол хүндэтгэлийн танхимд боллоо. Энэ өдөр МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхим бакалаврын “Сэтгэл судлал” хөтөлбөрийн гэрчилгээг авлаа. “Сэтгэл судлал” хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэнтэй холбогдуулан Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн бүх багш, оюутан, төгсөгчиддөө баяр хүргэж, ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн хамт олон