ХБНГУ-тай хамтарсан 51 дэх удаагийн биологийн экспедицийг амжилттай зохион байгууллаа

Share Button

ХБНГУ-тай хамтарсан 51 дэх удаагийн биологийн экспедицийг амжилттай зохион байгууллаа

МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим нь ХБНГУ-ын Халле-Виттенбергийн Их Сургуультай 1967 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, Монгол орны биологийн олон янз байдлын судалгаа ба хамгааллын чиглэлээр эрдэм шинжилгээний хамтарсан экспедицийг олон жил амжилттай зохион байгуулж байна.

Энэ удаагийн хоёр их сургуулийн хамтарсан 51дэх удаагийн экспедицийг ХБНГУ-ын Халле-Виттенбергийн Их Сургуулийн Проф. Др. М. Штуббе ба МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш, Др. Д. Лхагвасүрэн нар 2015 оны 7-р сарын 20-оос 8-р сарын 15-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Судалгаанд хоёр их сургуулийн багш, оюутнууд оролцсоноос гадна, ХБНГУ-ын Берлин хотын Зоо паркын болон зэрлэг амьтны судалгааны лайбниц хүрээлэнгийн судлаачид оролцон, Монгол орны махчин шувуу, жижиг мэрэгч амьтан, сарьсан багваахайны мониторинг болон тэдгээрийн өвчний экологийн судалгааг хамтран хийлээ.

МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим

IMG_4742

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар