Монгол улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос хойш эдүгээ 22 жилтэйгээ золгож байна. Энэ жилийн “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг 9 сарын 9-12-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. МУИС-ийн номын сангаас ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлсан дараах номын санчдыг шагнаж урамшуулав.
ХЗС-ийн номын санч Д.Энхтуяа /СТА/
БС-ийн номын санч Ж.Гэрэлмаа /БСШУЯ-ны жуух бичиг/
ЭШФ-ын номын санч Г.Цэнд-Аюуш /МУИС-ийн хүндэт жуух бичиг/
Ном сэлбэн засагч Н.Оюунчимэг /МУИС-ийн хүндэт жуух бичиг/
БС-ийн номын санч Б.Туул /МУИС-ийн хүндэт жуух бичиг/
БС-ийн номын санч Ц.Баярмаа /МУИС-ийн баярын бичиг/
ХШУИС-ийн номын санч Ж.Алтанхуяг/МУИС-ийн баярын бичиг/ тус тус шагнуулав.
Энэхүү тэмдэглэлт өдрүүдээр нийгэмд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулж, спортын олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулсан бөгөөд МУИС-ийн номын сангийн нийгмийн ухааны уншлагын танхимын номын санч Б. Алтанцэцэг ширээний теннисийн тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртэв.
Шагнал авсан нийт номын санчиддаа баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье.