“Дунг Ин” форум-Солонгосын генералуудын нэрэмжит тэтгэлэг гардууллаа

Share Button

Бүгд Найрамдах Солонгос улсын “Дунг Ин” форум, “Гаули” ХХК хамтран 2010 оноос хойш МУИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгож ирсэн бөгөөд 5 дах удаагийн тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Энэхүү тэтгэлэгийн үндсэн зорилго нь: Сурлага, нийгмийн идэвхи сайтай хэдий ч амьдарлын боломж муутай  /өнчин, хагас өнчин/ МУИС-ийн идэвхитэй оюутнуудыг дэмжих зорилготой.

Тэтгэлэг олгож эхэлсэнээс хойших 5 жилийн хугацаанд давхардсан тоогоор 29 оюутанд энэхүү тэтгэлэгийг гардуулаад байна. Энэ жил өнгөрсөн хичээлийн жилд сурлагын амжилтаа бууруулаагүй идэвхитэй  сайн суралцаж  ирсэн 4 оюутанд үргэлжлүүлэн, 1 оюутанд шинээр тэтгэлэг олгохоор шийдвэрлэж баярын бичиг тэтгэлэгийг гардуулан өглөө.

Сонгогдсон оюутнуудын сурлагын үзүүлэлт: голч дүн 3,5-3,8

Овог нэр Сургууль Хөтөлбөр  түвшин Голч
1 Б.Эрдэнэсувд Бизнесийн сургууль Санхүү-эдийн засаг 3,8
2 Н.Сувдаа Шинжлэх ухааны сургууль Сэтгэл судлал 3,7
3 О.Саруултуяа Шинжлэх ухааны сургууль Улстөр судлал 3,5
4 П.Мөнхзаяа Газарзүй геологийн сургууль Менежментийн аялал жуулчлал-4 3,5
5 Н.Есөнхишиг ОХУНУС Олон улсын харилцаа-2 3,5

1

2

3

5

6

4

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар