“Намрын өнгө-2015” танин мэдэхүйн өдөрлөг амжилттай боллоо

Share Button

МУИС-ийн Экологийн боловсролын төвөөс (ЭБТ) жил бүрийн 9 сард “Байгаль-Эх лицей” ахлах сургуульд (БЭЛАС) шинээр элссэн суралцагчдад зориулж “Байгаль орчны боловсролыг байгальд нь” уриатай танин мэдэхүйн уламжлалт өдөрлөгийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн “Намрын өнгө-2015” өдөрлөг 9 сарын 19-нд Богд-Уулын аманд амжилттай зохион байгуулагдав. Уг өдөрлөгт БЭЛАС-ийн 150 гаруй суралцагч, багш нарын хамт оролцлоо.

7

Өдөрлөгийг санаачлан 5 дахь удаагаа зохион байгуулж буй ЭБТ-ийн ахлах мэргэжилтэн Др.Р.Сүнжидмаа “Оролцогчид байгаль орчин, танин мэдэхүйн 12 өртөөгөөр аялж, танхимын сургалтаар олж авсан мэдлэгээ байгальд очиж бататгадаг нь энэхүү сургалт онцлог юм. Хүүхдүүдийн аялах өртөө болгон өөр өөрийн онцлогтой, өөр өөр өнгө аяс, өгүүлэмжтэй, өөр өөр багшаар удирдуулсан байгаа. Өртөөний нэг хэсэг мэдлэг олгоход чиглэгдэх бол нөгөө хэсэг нь мэдрүүлэх, гурав дахь хэсэг нь тоглуулах аргаар байгалийн зүй тогтлыг таниулахаар төлөвлөгдсөн. Мөн уг сургалтын нэг онцлог нь ихэнх өртөөг хүүхдүүд удирдан явуулж байгаад оршино. Бид ноднин жилийн аялагч суралцагчдаас шалгаруулан сонгож, энэ жил сургалтыг удирдуулан, хүүхдээр нь хүүхдэд багшлуулах аргаар сургалтыг улам сонирхолтой, үр өгөөжтэй болгож байгаа” гэлээ.

1

Экологийн боловсролын төвөөс санал болгодог энэхүү арга хэмжээ нь БЭЛАС-д элссэн суралцагчдын хүсэн хүлээсэн, хөгжилтэй, бүтээлч, сонирхолтой, үр дүнтэй аялал болохын сацуу навч алагласан гоёмсог ой, найган ганхах өвсний сор, инээд цалгисан шаргал өдөр, эрдэм ундарсан налгар намар. Энэ бүхэн “Намрын өнгө-2015” өдөрлөгийн өнгө төрхийг илтгэж байлаа.

МУИС-ийн Экологийн боловсролын төв

2015 он

2

3 4 5 6 7 8 9 10 11 12 13 15 16 17 18 19 20 21 22 23 24 25

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар