Сөүл хотын дарга Пак Вон Сүн-д МУИС-ийн “Хүндэт доктор” цол олголоо

Share Button

Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүсийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд   нийслэлийн Засаг даргын урилгаар  БНСУ-ын Сөүл хотын дарга Пак  Вон Сүн тэргүүтэй 110 гаруй  төлөөлөгч Улаанбаатар хотноо  айлчилж байна.

Айлчлалын хүрээнд Сөүл хотын дарга Пак Вон Сүн болон төлөөлөгчдийг МУИС-ийн удирдлагууд хүлээн авч  Сөүл хотын дарга Пак Вон Сүнд МУИС-ийн “Хүндэт доктор” цолыг гардуулан өглөө.

Сөүл хотын Захирагчаар 2006 оноос эхлэн сонгогдон ажиллаж байгаа Пак Вонсүн нь оюутан цагаасаа эхлэн ардчилал хүний эрхийн төлөө тууштай тэмцсээр иржээ.Тэрээр 1956 онд төрсөн. 1980-аад оноос эхлэн төрийн албанд ажиллаж эхэлсэн бөгөөд 2006 онд  Сөүл хотын Захирагчаар сонгогдон 2 дахь удаагаа улиран ажиллаж байгаа аж.

Түүнд “Хүндэд доктор” цол олгох ёслолын ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл баяр хүргэж  хэлсэн үгэндээ: “Пак Вонсүн дарга бол хүний эрх, эрх чөлөөг ямар үнэ цэнэтэй зүйл вэ гэдгийг ойлгуулахын төлөө улсдаа маш их зүйл хийсэн хүн. Ардчиллын төлөө, ардчиллын үнэт зүйлийн төлөө зүтгэж явсан Пак ВонСүн эдүгээ Сөүл хотын даргаар сонгогдож, Сөүл хотынхоо иргэдийн сайн сайхан амьдралын төлөө ажиллаж байна. Хүний эрхэнд жаргахаар, Өөрийн эрхээр зов гэсэн Монгол ардын зүйр үг бий.  Энэ үг бол ардчиллыг тодорхойлсон хамгийн үнэн үг гэж би ойлгодог. Зөвхөн Сөүл хотын иргэдийн төлөө төдийгүй, БНСУ-ын төлөө маш том гавъяа байгуулсан энэхүү эрхэм хүнд МУИС хүндэт доктор цол олгож байгаа нь нэр төрийн хэрэг юм” хэмээлээ.

МУИС-ийн хүндэт доктор Пак Вонсүн оюутан залууст зориулан “Хамтын мөрөөдөл биелэх хүчтэй” 21-р зууны нүүдэллэхүй, нээлт, нэгдэл, харилцаа, хамтын ажиллагааны дүнд цогцлоох нэгэн орчин” сэдвээр лекц уншлаа

1 4 5 6

uulzalt

pak

8

10

11

14

15

13

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар