“Хаан” банк МУИС-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хичээлийн төв байрны үүдэнд мэдээлэл, зар суртчилгааны LED дэлгэц байгуулахад зориулж 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Ингэснээр тус дэлгэц энэ долоо хоногийн эцэс гэхэд бүрэн ашиглалтанд орох аж.
Энэхүү электрон самбар нь 3х4 метрийн харьцаатай, 16 өнгөний ялгаралтай, PH16 нарийвчлалтай бөгөөд мэдээлэл, зар суртчилгааны шуурхай чанарыг хангаж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх давуу талтай юм. Тиймээс МУИС-ийн салбар нэгжүүд зохиох арга хэмжээ, болох үйл явдлынхаа зарыг олон нийтэд хүргэх анонс бэлтгэх гэж хулдаасан хэвлэлийн газрыг зорих шаардлагагүй боллоо.
