МУИС-ийн ОУХНУС Олон улсын Энх тайвны өдрийг тэмдэглэлээ

Share Button

1981 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 36-р чуулганаар “Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” 36/67 тоот тогтоолыг баталсан бөгөөд дэлхий даяар уг өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэх болсон билээ.  2015 оны 9-р сарын 21-нд МУИС-ийн ОУХНУС, Цэнхэр сүлд төрийн бус байгууллагатай хамтран энэхүү өдрийг  10 дахь жилдээ тэмдэглэлээ.

IMG_6127

Өдөрлөгийг ОУХНУС-ийн профессор Н.Алтанцэцэг нээж, Цэнхэр сүлд ТББ-ын Тэргүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж. Энхсайханы мэндчилгээг оюутан залууст  уламжилсан юм. Үүний дараа багш С.Баясгалан олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон шалтгаан, энх тайвны үнэ цэнэ, ач холбогдлын талаар мэдээлэл хийсэн бол багш Д.Оюунсүрэн Зүүн хойд Азийн энх тайвны хүрээлэнгийн талаар танилцуулга хийв. Мөн ОУХНУС-ийн төгсөгч, магистрант Р.Нямдаваа Цэнхэр сүлд ТББ-ыг төлөөлөн 2015 оны 8-р сард Япон улсын Хирошима хотод зохион байгуулагдсан “Цөмийн зэвсгийг устгах талаар олон улсын залуучуудын чуулган”-д оролцсон тухайгаа танилцуулав.

IMG_6124

 Энэхүү арга хэмжээнд МУИС-ийн ОУХНУС болон бусад салбар сургуулийн нийт 120 гаруй оюутан оролцож, өөрсдийн бүтээсэн энх тайвны сэдэвтэй зурагт хуудас, самбар зэргийг бусаддаа танилцуулан энх тайвны талаар санаа бодлоо солилцсон юм. Мөн ОУХНУС-ийн оюутнуудын дунд зарласан “Энх тайван яагаад үнэ цэнэтэй вэ?” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдийг тодруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Энэ жилийн эссэ бичлэгийн уралдааны онцлог нь монгол, англи хэлний алинаар нь ч  бичиж болох байсан ба тэргүүн байрыг ОУХНУС-ийн 4-р ангийн оюутан Т.Цогжавхлан, дэд байрыг 2-р ангийн оюутан С.Удвал, гутгаар байрыг 2-р ангийн оюутан Б.Дашням нар тус тус эзлэв.

 IMG_6098

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар