Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль (МГУ) болон МУИС хоорондын хамтын ажиллагааны гэрээний хугацаа сунгагдлаа

Share Button

Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль (МГУ) www.msu.ru , МУИС хоёрын хамтын ажиллагааны гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл сунгах нэмэлт гэрээнд хоёр сургуулийн захирлууд гарын үсэг зурлаа.

мгу

Хоёр сургууль цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, идэвхжүүлэх талаар захидлаар санал солилцсоны дагуу МГУ-гийн зүгээс бакалавр, магистрын давхар зэргийн диплом олгох хамтарсан хөтөлбөрийг байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбаруудад өргөн хүрээгээр хэрэгжүүлэх мөн монгол оюутнуудыг Москвагийн их, дээд сургуульд суралцуулах зорилгоор МУИС-ийг түшиглэн бэлтгэл анги нээх саналыг ирүүлжээ.

МУИС-ийг байгуулагдсан тэртээ 1942 оноос эхлэн өнөөг хүртэл уламжлалт найрамдалт харилцаатай байгаа Москвагийн их сургууль нь Томсон Ройтерс компанийн гаргасан жагсаалтаар Европын шилдэг их дээд сургуулиудын тавд, QS BRICS рейтингээр 4 дүгээрт, дэлхийн шилдэг их дээд сургуулиудын  The World University Ranking үнэлгээгээр 25 дугаарт, Academic Ranking of World Universities рейтингээр 84 дүгээрт эрэмблэгджээ.

Эдүгээ МГУ-г төгссөн, богино хугацааны сургалтанд хамрагдсан, мэргэжил дээшлүүлсэн 70 орчим багш, эрдэмтэд МУИС-ийн бүрэлдхүүн сургуулиудад ажиллаж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар