МУИС-ийн Бизнесийн сургуулийн төлөөлөгчид MIT-д зочиллоо

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургуулийн төлөөлөгчид дэлхийд шилдэгт тооцогддог АНУ-ын MIT (Massachusetts Institute of Technology) их сургуульд зочилж, хоёр сургууль эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, энтрепренёршипыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

Massachusets Institute of Technology (MIT) нь АНУ-ын Массачусетс мужийн Кэмбриж хотод байрладаг, 1861 онд байгуулагдсан дэлхийн шилдэг энтрепренёр их сургууль юм. Тус сургууль нь технологи, инженерчлэлийн чиглэлийн сургалт, судалгаагаар дэлхийд тэргүүлэхийн зэрэгцээ гарааны бизнесүүдийг дэмжих талбарт олон орны их сургуулиудад үлгэр дуурайл, жишиг загвар болдог бөгөөд төгсөгчдийнх нь байгуулсан компаниудын үнэлгээ дэлхийн 11 дэх том эдийн засаг байдаг.

Тус сургууль нь бүрэлдэхүүн сургуулиуд болон Martin Trust Center for MIT Entrepreneurship төв, олон хөтөлбөрүүдээрээ дамжуулан оюутнууддаа гарааны бизнес эрхлэх, энтрепренёр болоход чиглүүлэх бакалавр, магистрын хөтөлбөрийн хэдэн арван хичээл, богино хугацааны сургалт, оюутны клубууд, үйл явдлуудыг санал болгодог бөгөөд MIT-г төгсөгчид нь хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх олон мянган компанийг үүсгэн байгуулсан.

1

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Хамтын ажиллагаа, хөгжил хариуцсан дэд захирал, доктор, профессор М. Должин, Бизнес Консалтинг Төвийн менежер Г. Үүрдмандах нарыг MIT-ын Гадаад харилцаа эрхэлсэн захирал, доктор Бёрнд Виддиг хүлээн авч уулзаж, сургуулиа танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудыг танилцууллаа.

2

3

МУИС-ийн төлөөлөгчдийг MIT-ын Кавлийн нэрэмжит Астрофизик, сансрын судалгааны институт (Kavli Institute for Astrophysics and Space Research)-ын дэд захирал, доктор Маршалл хүлээн авч уулзаж, институтынхээ хэрэгжүүлж буй сансар судлалын төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн төлөөлөгчдийг MIT-ын Мартин Трастын нэрэмжит Энтрепренёршипын төвийн захирал Билл Аулет хүлээн авч уулзаж, оюутны гарааны бизнесийг дэмжих чиглэлээр төвийнхөө явуулдаг үйл ажиллагааг танилцуулж, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.

4

Тус төв нь оюутнуудад энтрепренёрын сэтгэлгээг төлөвшүүлэх, тэдний гарааны бизнесийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг MIT-ын гол нэгж бөгөөд захирал Билл Аулет нь EdX.org гэх мэт онлайн сургалтын орчинд явагддаг нэр хүндтэй Entrepreneurship 101, 102 хичээлүүдийг удирдан явуулдаг багш, сургагч юм. Билл Аулет захирал MIT-ын Энтрепренёршипын төв нь МУИС-ийн Бизнесийн сургуульд энтрепренёршипын чиглэлээр зөвлөгөө өгөх, эх сурвалжуудаа хуваалцаж хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ. Мөн МУИС-ийн төлөөлөгчид тус сургуулийн MIT-ын Слоаны нэрэмжит Менежментийн сургууль (Sloan School of Management)-д зочилж, бизнесийн удирдлагын сургалтын чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

5

6

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар