Чили улсын Universidad Adventista De Chile их сургуулийн Теологийн факультетийн Проф. Валтер Алана тэргүүтэй багш оюутны төлөөлөгчид МУИС-ийн Философи, Шашин судлалын тэнхимд зочилж тус тэнхмийн багш оюутнуудтай уулзаж ярилцлаа. Энэхүү уулзалтын үеэр хоёр тэнхмийн багш нар шашин судлалын салбарын сургалт, судалгааны талаар мэдээлэл солилцож, хойшид энэ чиглэлээр хамтран хурал семинар зохион байгуулах, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтран судалгаа хийх боломжийн талаар санал солилцлоо.