Монголын Физикийн нийгэмлэгийн үндэсний эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

Монгол Улсын Гавьяат Багш, доктор, профессор Голиминсээгийн Шилагардийн 80 насны ойг тохиолдуулан физикийн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо 2015 оны 10-р сарын 2-3 хооронд амжиллтай зохион байгууллаа.

IMG_9022

Хурлын нээлтэнд БСШУ яамны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын дарга, МФН-ийн ерөнхийлөгч Проф. Ж.Даваасамбуу, МУИС-ийн захирал Док.Проф. Р.Бат-эрдэнэ, ШУА-ийн ерөнхийлөгч Акад. Б.Энхтүвшин болон бусад албаны хүмүүс оролцож хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Энэхүү хурлын зорилго нь физикчдэд эрдэм шинжилгээ, судалгааны сүүлийн үеийн үр дүнгээ танилцуулах боломжийг олгох, шинэ санаа бодлоо харилцан солилцох,  ахмад үеийн амжилт бүтээлийг алдаршуулах, цаашдын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд чиглэгдсэн.

Энэ удаагийн хуралд шинэлэг санаа дэвшүүлсэн 30 гаруй судалгааны бүтээлүүдийг хэлэлцүүлэв. Тус эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулахад БСШУЯ, Монголын Физикийн Нийгэмлэг, МУИС, ШУА-ийн Физик, Технологийн Хүрээлэн хамтран зохион байгуулсан байна.

IMG_8977

Хурлын үер Проф. Г.Шилагардийн нэрэмжит Монголын физикийн нийгэмлэгийн шагналыг жил бүр уламжлал болгон гардуулж байхаар болсон.

Энэ жил Проф. Г.Очирбатыг Шугаман бус үелсэн орчинд тархах цахилгаан соронзон долгионы классик иж бүрэн онол боловсруулсаны төлөө, Доктор Ц.Энхбатыг  Хигс хос үүсэх феноменологийн судалгааны ажлын төлөө МУГБ Проф. Г.Шилагардийн нэрэмжит Монголын Физикийн Нийгэмлэгийн шагналаар шагнаж тус бүр нь өргөлмжлөл нэг сая төгрөгөөр шагнасан байна.

IMG_8933

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар