“SPRINGER” сэтгүүлийг нэг жилийн хугацаанд чөлөөтэй унших эрх нээгдлээ

Share Button

МУИС-ийн эрдэмтэн, судлаач багш, оюутан нар IP (МУИС) хаягаараа  http://link.springer.com/  сэтгүүлийг нэг жилийн хугацаанд чөлөөтэй унших эрхтэй боллоо.

Тус сэтгүүлийн хэвлэн гаргадаг 2700 сэтгүүлийн 1997 оноос хойших өгүүллийг манай багш нар чөлөөтэй унших  бөгөөд манай улсын 5 их сургууль мөн Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд дээрх эрх нээгдэж байгаа аж.

МУИС нь дээрх хаягаараа 2005-2014 он хүртэл Springer-ийн сэтгүүлүүдэд 67 өгүүлэл хэвлүүлээд байна.

Эрдэмтэн судлаач, багш нарт “SPRINGER” сэтгүүлээс чөлөөтэй өгүүллэг унших эрхийг олгож өгсөн Номын сангийн консорциум, захиалгын үнийг төлсөн БСШУЯ-нд талархал  илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар